БОЛОВСРОЛ:
- 1972-1975 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын бага сургууль,
- 1975-1980 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн сургууль,
- 1980-1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,
- 1985-1990 онд Цэргийн дээд сургууль,
- 1998-2000 онд МУИС-ийн Хууль эрх зүйн сургуулийн магистр,
- 2000-2003онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантур.
МЭРГЭЖИЛ:
Эрх зүйч мэргэжилтэй.
ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- 2000 онд Хууль зүйн ухааны магистр,
- 2015 онд Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D),
- 2019 онд Профессор цол,
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1983 - 2010 он Биеийн тамир-спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга,
- 1999 - 2004 он Өөрийн үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирал,
- 1997- 2006 он Жудо бөхийн холбооны тэргүүн,
- 2004 - 2008 он Улсын Их Хурлын гишүүн,
- 2008 - 2012 он Улсын Их Хурлын гишүүн,
- 2009 - 2010 он УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2012 - 2016 он Улсын Их Хурлын гишүүн,
- 2013 он Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч,
- 2016 - 2020 он Улсын Их Хурлын гишүүн,
- 2016 - 2017 он Монгол Улсын Батлан хамгаалахын сайд,
- 2019 - 2020 он УИХ-ын Ëc зүйн дэд хорооны дарга,
- 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ëc зүй,сахилга хариуцлагын байнгын хорооны дарга,
- 2022 - Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга,
ШАГНАЛ:
- 1989 онд Монгол Улсын гавьяат тамирчин,
- 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль,
- 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,
- 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсан,
БАРИМТАЛЖ БУЙ АМЬДРАЛ, АЖИЛ АЛБЫН ЗАРЧИМУУД:
- Амьтны амь хороохгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй зарчим,
- Иргэн болон бусад хүмүүсийг ялгаварлан харьцахгүй байх, тэднийхээ зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч биелүүлэхийн төлөө өөpөөc хамаарах бүхий л apгa, боломжоо дайчлан зүтгэх зарчим,
- Хуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй идэвхтэй оролцох, хэлэлцэж буй асуудал бүрд санаачилгатай хандах зарчим,
- Ямар нэг бүлэг, фракцад багтаж, хэн нэг даргыг дагахгүйгээр аливаад өөрийн байр суурьтай байх зарчим,
- Эрх ашгийн эрэмбийг ягштал баримталж гагцхүү улс, эх орны нийтлэг эрх ашгийн төлөө, байгаль, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялагийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэх зарчим,
- Төрийн түшээгээр ажилласан он жилүүдэд хувийн бизнесээсээ бүрэн татгалзах, төр, ард тумний нэр барьж авсан бонд, аливаа төсөл, тендер, концест оролцохгүй, төрийн албыг төрлийн алба болгосон томилгоонд хутгалдахгүй, улсын хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс гадаад томилолт авахгүй, амин хувьдаа албаны унаа хэрэглэхгүй зэрэг зарчим,
- Төрийн түшээ, олонд түлхүү танигдсан хүний хувьд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэхийн тулд амьдралын зүй зохистой хэрэглээтэй байж, өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа "минималист" үзлийг олон жилийн өмнөөс ажил амьдралдаа мөрдөж яваа зарчим эдгээр болно.