Сэтгэл зүрх, бие бялдар өв тэгш, боловсролтой, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА




2023 оны 05-р сарын 31-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар “Эрүүл Монгол Хүн” үндэсний фестиваль жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээг  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж  нийтийн биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 23 холбооны 1500 гаруй гишүүд, тамирчид, бүжигчид сагсан бөмбөгийн 3*3, нүүрний болон оффис иог, гар дээр суниалт, гүйлт, шугаман бүжиг, Үүрээ данс, ширээний теннис, даам, фитнесс бодибилинг, дугуй, скэйтборд, турник, таэквандо, цана, модон барилдаан, гар дугуй, тэргэнцэртэй гүйлт зэрэг төрлөөр тэмцээн болон үзүүлэн тоглолт хийлээ.