Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны 01 дүгээр сарын 27 ны өдрийн А/02 тоот тушаалаар “Иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх түвшин тогтоох сорилын төв” байгуулахаар ажлын хэсэг байгуулагдсан.
Уг ажлын хэсэгт төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагууд, спорт холбоодын төлөөлөл орсон бөгөөд 2023 оны 10 дугаар сард багтаан ажлыг гүйцэтгэх үүрэгтэй юм. Ажлын хэсгийн хурлаар Дараах дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажлахаар шийдвэрлэсэн.
1.Бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорил авах арга аргачлал, боловсруулах дэд ажлын хэсэг;
2. Спорт хаб байгуулах программ хангамжийг хөгжүүлэх дэд ажлын хэсэг;
3. Сорилын Стандарт боловсруулах дэд ажлын хэсэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна;
Энэхүү ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 15 ны өдөр дараагийн хурлаа зохион байгуулж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх төлөвлөгөөнд заасан дараагийн ажлаа хийхээр шийдвэрлэв.