Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Барилгын хөгжлийн төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөл хамтран Буянт-Ухаа спорт ордны засвар, үйлчилгээний ажлын явцтай танилцаж тус цогцолборыг улсын комисст хүлээлгэн өгөхөд үүсэж болзошгүй хүндрэлийн тухай санал солилцлоо.
2023 оны нэгдүгээр улиралд багтаан их засварын ажлыг дуусгах, мөн 04 дүгээр сарын 01-ний өдөр Автозамын ажил эхэлж, 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Уг спорт ордныг
2010 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан боловч Улсын комисст хүлээлгэн өгч чадаагүй өнөөг хүрсэн. Одоогийн байдлаар материалын татан авалт 100%, засварын ажлын явц 90%-тай байна. Агааржуулалт, дулаан, дуу шингээгч хавтан, стандарт шал, гэрэлтүүлэг, галын аюулгүйн систем, камерын хяналт, ус зайлуулах шугам, авто зам зэрэг нийт нэмэлт 41 ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Мөн Цогцолборын гүйцэтгэлийн явцад 1, 2 давхрын гадагшаа гардаг хаалганууд Монгол Улсын цаг уурын нөхцөлд таарахгүй бөгөөд дулаан алдагдал ихтэй учраас шинээр суурилагдсан халаалтын хөшгийг хөлдөөж цаашид ашиглах боломжгүй байдалд хүргэсэн, цонх, 00-н өрөө дулаан алдагдал ихтэй, А, Б бэлтгэлийн заал болон үндсэн заалны дулаан хангамж, дээврийн завсар үйлчилгээний ажил, цахилгааны дэд станцын шугам сүлжээний сувагчлал ил далд ажлын акт байхгүй зэрэг хүндрэл учирч байгаа тул Сангийн яамаар дамжуулан Хятадын талтай харилцан тохиролцож шийдвэрлэхээр ажиллаж байна.
БНХАУ-ын хариуцсан байгууллагын зүгээс барилга хүлээн авах комиссыг цаг алдалгүй томилох, мөн цэвэр усны шугам хоолой шилжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооноос дэмжлэг хүслээ.