Сэтгэл зүрх, бие бялдар өв тэгш, боловсролтой, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ

“ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН ТӨВ, СПОРТ ХАБ-ЫН ЦАХИМЖУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАВ




 “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын төв, Спорт Хаб-ын үйл ажиллагаа цахимжуулах” хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан санал зөвлөмжийг сонсож ажиллаа. Уг хэлэлцүүлэгт: Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын алба, Боловсрол шинжлэх ухааны яам, Цахим, хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

 

 

  Уг хэлэлцүүлэгээр биеийн тамирын үйл ажиллагаа цахимжуулах, ингэснээр иргэдийн оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх цахим платформын, ерөнхий зураглалыг гаргах дээрх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг авлаа.

   Цаашид мэргэжлийн байгууллагуудтай хамтран, шаардлагатай үед дахин уулзаж заавар, зөвлөгөөг авч ажлахаар тохиролцов.