Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны ажлын алба нь 2023 оны 03 дугаар сарын13-ны өдөр Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хорооны үйл ажиллагаа, тус хорооны спорт заалтай танилцлаа.
Хэдийгээр тус хорооны үйл ажиллагаа хэвийн явж төлөвлөгөө хуваарийн дагуу иргэдэд нийтийн биеийн тамир, секц, дугуйлангийн үйлчилгээ үзүүлж байгаа боловч барилга нь 2004 онд ашиглалтад орсон түүнээс хойш нэг ч удаа их засварын ажил хийгдэж байгаагүй байна. Энэ хугацаанд нэгдүгээр давхрын шал суулт өгсөн, багш нарын өрөө, ариун цэврийн өрөө, узелийн өрөөнүүдийн тусгаарлах болон босоо, хэвтээ хана нэвт хагарсан, мөөгөнцөртсөн гэх барилгын чанарт холбогдох доголдол, эрсдэл үүссэн байна.
Мөн шинээр спорт цогцолбор барих ажлын зураг төсөлтэй танилцахад газрын асуудал маргаантай байгаа тул энэхүү ажил хойшлогдсон болохыг тус хорооны дарга Д.Жаргалсайхан онцлов